Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.

Онлайн туслах

Tulhuur
Удирдагч
Enhtulhuur Удирдагч
Altantulhuur Удирдагч
Silent Hill 8... PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Технологи | Оруулсан: Солонго | 2010.09.07 16:15

silent_hill8Алдарт Silent Hill хэмээх survival horror тоглоомын дараагийн анги удахгүй 2011 онд Xbox360, Playstation 3 платформуудад худалдаанд гарах нь ээ.                         Konami Digital Entertainment-ийн ерөнхийлөгч Шинжи Хирано “Silent Hill хэмээх энэхүү асар том түүх, болон маш сонирхолтой тоглоомыг цааш нь нэр хүндийг нь алдалгүй, шүтэн бишрэгчдийнх нь хүсэж байгаа хэмжээнд үргэлжлүүлэхийн тулд бид үнэхээр шаргуу, сайн ажиллах ёстой. Silent Hill-ийн энэ гарах ангид цоо шинэ өрнөл, үйл явдал дүрслэгдэх бөгөөд тоглох хэлбэр, орчин зэргийг тэс ондоогоор бүтээсэн” гэжээ.

 
Playstation Move PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Технологи | Оруулсан: Солонго | 2010.09.07 15:32

 

playstation_moveNintendo-ийн Wii гараад бүтэн 4 жил өнгөрсний дараа л Sony-ийнхан хөдөлгөөн мэдрэгч удирдлагын талаар нухацтай бодож эхэлж байна. Хичнээн өндөр хүчин чадалтай байлаа гээд хүний сонирхлыг татаж, хөгжөөж чадахгүй бол тоглоом гэдэг нэртэй байгаад яах билээ. Иймээс ч чадлаар Xbox360, Playstation 3-ийн хаана ч хүрэхгүй боловч биеэрээ тоглож болохуйц Nintendo Wii Америк, Европт борлуулалт өндөртэй байгаа юм.
 
Нарны эрчим хүчээр ажилладаг нийтийн автобус PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Технологи | Оруулсан: Солонго | 2010.09.07 15:19
solar_busЭнэ 9-р сарын 1-ээс эхлэн Японы Окаяама хотын авто замаар дэлхийн хамгийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг нийтийн тээврийн автобус явах нь ээ. Уг автобус нь гибрид дизель-цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд дээд хэсэгт нь байрлах нарны дэлгэц нь 798 ватт чадлыг үүсгэна. Энэ нь уг автобусны цахилгааны хэрэглээг нь 24 цагийн турш бүрэн хангаж чадах юм байна. Бидний мэдэх гибрид Toyota Prius суудлын тэрэгний нарны эрчим хүчээр ажилладаг загвар байдаг.
 
6 дахь үеийн iPod nano PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Технологи | Оруулсан: Солонго | 2010.09.07 15:09
ipod_nano_6Apple 6 дахь үеийн iPod nano халаасны хөгжим тоглуулагчаа танилцууллаа. iPod nano бол зөөврийн тоглуулагч дундаа хамгийн нэр хүндтэй, чанартай, авсаархан нь гэдгийг хүн бүр л мэдэх байх. Тэгвэл 6 дахь үеийн iPod nano нь мэдрэгчтэй дэлгэцтэй, өмнөх хувилбараасаа 46% жижиг, 42% хөнгөн болсон гэнэ. Хөгжим тоглуулахад тасралтгүй 24 цаг ажиллах бөгөөд 8 болон 16GB-ийн багтаамжтай байх юм байна.
 
Компьютерийн хаягдлаас алт гаргаж авч болох уу? PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Технологи | Оруулсан: Солонго | 2010.08.31 16:52
(1)

altГоёл чимэглэлийн зүйлд голчлон хэрэглэдэг алт нь (химийн тэмдэг нь Au) дулаан, цахилгааныг маш өндөр хэмжээнд дамжуулах чадвартай, исэлддэггүй, хувирч, чанараа алддаггүй учраас үйлдвэрлэлд, ялангуяа дээд зэрэглэлийн цахилгаан хэрэгслүүд, тэр дундаа компьютерийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг юм. Компьютерийн үйлдвэрлэлд алтыг хэдэн зуун тонноор нь (жишээлбэл 2003 онд 318 тонн) жил бүр хэрэглэж байна.
Энэхүү үнэт металл нь CPU, эх хавтан, нэмэлт картууд, RAM гэх мэт бараг бүх хэрэгсэлд ашиглагддаг. Мэдээж эдгээр төхөөрөмжүүдэд зарцуулах алтны хэмжээ асар бага.

 
Хүний шээсээр виски хийжээ PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Технологи | Оруулсан: tulhuur | 2010.08.31 11:40
Лондонгоос гаралтай эмнэлэг-биологийн салбарын зохион бүтээгч Жеймс Гилпин гэгч “Gilpin Family Whisky” гэх нэртэй тун өвөрмөц виски бүтээжээ. Хачирхалтай нь, тэрбээр уг вискигээ хүний шээс ашиглан гаргаж авсан байна. Ингэхдээ зөвхөн чихрийн шижин өвчтэй, өндөр настай хүмүүсийн шээсийг ашиглажээ. Гилпин өөрөө болон түүний эмээ нь чихрийн шижин өвчтэй бөгөөд эмээгийнхээ шээсийг энэхүү шинэ нээлтэндээ хэрэглэсэн аж.
 
Bremont, Jaguar нар цагаан алтаар машины цаг урлана PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Технологи | Оруулсан: tulhuur | 2010.08.30 10:03
Британийн өндөр зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч Bremont компани Jaguar XJ75 концепт автомашинд зориулан захиалгаар механик цаг үйлдвэрлэжээ. XJ75 машины тухайд энэ сарын 14-нд Калифорнийн Pebble Beach Concept Car Lawn-д анхлан концепт буюу төсөөллийн загварыг нь танилцуулсан юм.Ах, дүү Ник болон Гилес Инглиш нарын үүсгэн байгуулсан Bremont компанийн бугуйн цаг дэлхийн зах зээлд 2300-6450 фунт стерлингийн үнээр худалдаалагддаг бөгөөд ийнхүү анх удаагаа автомашины цаг бүтээж буй нь энэ юм.
 
iPod сонсгол муудахад нөлөөлж байна PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Технологи | Оруулсан: tulhuur | 2010.08.18 12:01
Америкийн эрүүл мэндийн салбарынхан хүн амын 20 хувь нь сонсголоо алдаж байгаа тухай судалгаа гаргажээ. Энэхүү үзүүлэлт нь эрүүл мэндийн салбарынхныг түгшээсэн их хувь бөгөөд чухам юунаас шалтгаалж байгаа талаар нь судалж үзсэн байна.
Сонсгол муудах хамгийн гол шалтгаан нь хөгжим сонсох болон тоглоом тоглохдоо байнга чихэвч зүүх болсон, мөн  iPod Mp3 зэргийг хэрэглээ эрс өссөнтэй шууд холбоотой хэмээн тэд үзжээ.
 
Монголчуудад зориулсан вэб сайт нээгджээ PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Технологи | Оруулсан: tulhuur | 2010.08.18 07:46
БНХАУ-ын мэдээллийн “Синхуа” агентлаг болон Өвөр Монголын “Өдрийн сонин”-ы сэтгүүлчид манай улсад айлчилж байгаа юм. Тус улсаас  Монгол Улсад айлчилж буй сэтгүүлчдийн багийнхан өнөөдөр Монголын сэтгүүлчдийн холбоо, өдөр тутмын  Үнэн, Өнөөдөр, Ардын эрх сонин,  mongolnews.mn болон news.mn сайт зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй уулзлаа.
Энэ үеэр ӨМӨЗО-ны сэтгүүл зүйн салбар, Өвөр Монголын өдрийн сонины өнөөгийн байдал, хоёр орны сэтгүүлчдийн байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцав.
 
Лэндон Донован “FIFA Soccer 11”-ийн нүүр царай PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
Мэдээ, Мэдээлэл - Технологи | Оруулсан: tulhuur | 2010.08.17 07:00
Спортын сэдэвт видео тоглоомын зах зээлийг эзэгнэгч “Electronic Arts” есдүгээр сарын 28-нд борлуулалтад гарах хөлбөмбөг болон спорт тоглоомын хорхойтнуудын хүсэн хүлээж буй “EA SPORTS FIFA Soccer 11” тоглоомын нүүрэнд АНУ-ын “Лос-Анжелес Галакси” хөл бөмбөгийн клубын од тоглогч Лэндон Донованы зургийг байрлуулахаа мэдэгдлээ. АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багт багтан Өмнөд Африкт дэлхийн аваргаар од болон гялалзсан 28 настай Лэндон Донован “Реал Мадрид”ын Kaка болон “Арсенал”-ын Карлос Вела нартай хамт ийнхүү тус тоглоомын нүүрэнд гарч байна.
 
<< Эхний < Өмнөх 1 2 3 4 5 6 7 Дараах > Сүүлийн >>

Хуудас 1 :: Нийт хуудас 7
  • Таны сурталчилгааны орон зай
  • Таны сурталчилгааны орон зай
  • Таны сурталчилгааны орон зай
  • Таны сурталчилгааны орон зай