Хэрэгтэй мэдээгээ захиалах

Хайсан мэдээ чинь алга уу?Манай хуудсаас хайгаад олоогүй мэдээгээ энд орж захиална уу.

Асуулт & Хариулт

Асуулт & ХариултМанайд байнга тавьдаг асуултуудыг эндээс орж үзнэ үү.

Сайтад мэдээ илгээх

Сайтад мэдээ илгээхБусдад хэрэгтэй мэдээллээ энд орж бидэнд илгээнэ үү.
Сүүлд нэмэгдсэн
  • Ж.Дамдингийн хэргийг хянасан БНХАУ-ын шүүх шийдвэрээ гаргасангүй
  • “Доён” У.Болд хоёр жил ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ
  • Өршөөлөөр суллагдаад ажлаа үргэлжлүүлжээ
  • Хүний наймаачдын хэргийг шийдвэрлэлээ
  • Тэтгэвэрт гарсан цагдаагийн ажилтан хүн амины хэрэгт сэжиглэгдэж байна
  • Д.Сүрэнхорд анхан шатны шүүхээс долоон жилийн ял оноосноос гурван жил нь өршөөлийн хуульд хамрагдахаар боллоо
  • Хүн худалдахыг завдсан Ц.Тогосмаа ял сонслоо
  • Эрүүгийн хэргийн сэжигтэн гаалийн байцаагч ажилдаа оржээ
  • Адуугаа манаж байсан хүүг айлгаж, малыг нь хулгайлжээ
  • Б.Батболд хурандаагийн гэм бурууг хэлэлцэнэ
  • Их үзсэн || уншсан
  • Хэнийх нь үнэн бэ?
  • Дарга аа, та битгий хууль зөрчөөд бай л даа
  • Эмгэнэлт ослууд гурван хүний амийг авлаа
  • Баянхошууны замд гарсан осол
  • Н.Мөнх-Оргил дөрвөн охин хүчирхийлж, нэгийнх нь амийг бүрэлгэснийг тогтоожээ
  • Н.Мөнх-Оргил найман настай охиныг хөнөөсөн хэрэгт холбоотой нь батлагджээ
  • Н.Мөнх-Оргил Хөвсгөл аймагт гарсан аймшигт хэргийг үйлдсэн нь тогтоогджээ
  • Гурван охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутгав
  • Осол гаргасан машины жолооч сэхээнд байна
  • “Амьтны хүрээлэн амьтдыг тамлан зовоох шорон”
  • Өндөр үнэлгээтэй
  • “Амьтны хүрээлэн амьтдыг тамлан зовоох шорон”
  • Ж.Дамдингийн хэргийг хянасан БНХАУ-ын шүүх шийдвэрээ гаргасангүй
  • “Доён” У.Болд хоёр жил ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ
  • Өршөөлөөр суллагдаад ажлаа үргэлжлүүлжээ
  • Хүний наймаачдын хэргийг шийдвэрлэлээ
  • Тэтгэвэрт гарсан цагдаагийн ажилтан хүн амины хэрэгт сэжиглэгдэж байна
  • Д.Сүрэнхорд анхан шатны шүүхээс долоон жилийн ял оноосноос гурван жил нь өршөөлийн хуульд хамрагдахаар боллоо
  • Хүн худалдахыг завдсан Ц.Тогосмаа ял сонслоо
  • Эрүүгийн хэргийн сэжигтэн гаалийн байцаагч ажилдаа оржээ
  • Адуугаа манаж байсан хүүг айлгаж, малыг нь хулгайлжээ
  • Онлайн туслах

    Tulhuur
    Удирдагч
    Enhtulhuur Удирдагч
    Altantulhuur Удирдагч
    Ж.Дамдингийн хэргийг хянасан БНХАУ-ын шүүх шийдвэрээ гаргасангүй PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Гэмт хэрэг | Оруулсан: tulhuur | 2010.09.09 09:28
    БНХАУ-ын анхан шатны шүүхээс хар тамхины хэргээр цаазын ял сонссон манай улсын иргэн Ж.Дамдинд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт  болжээ.

     Тус улсын шүүх хэргийг хянан хэлэлцсэн ч шийдвэр гаргах хугацааг хойшлуулсан байна. Учир нь  манай улсын шүүх аливаа хэргийг хянан хэлэлцээд шийдвэрээ тэр дор нь гаргадаг бол  БНХАУ-ын шүүх шийдвэрээ тодорхой хугацааны дараа гаргадаг аж.
     
    “Доён” У.Болд хоёр жил ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Гэмт хэрэг | Оруулсан: tulhuur | 2010.09.07 14:16
    “Доён” хочит У.Болдод Сүхбаатар дүүргийн шүүхээс хоёр жил дөрвөн сарын хугацаагаар хорих ял жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

    Тэрбээр 2004-2006 онд “Төв Азийн хөрөнгө оруулалт” хадгаламж зээлийн хоршооны захирал Г.Сүрхийсайханаас 400 сая төгрөг залилан авч түүгээрээ байр, машин худалдан авсан нь шалгалтаар нотлогджээ.

    Улмаар зээлээ төлөхийг шаардсан хадгаламж зээлийн хоршооны гишүүдэд буу гаргаж сүрдүүлэн танхайрсан аж.
     
    Өршөөлөөр суллагдаад ажлаа үргэлжлүүлжээ PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Гэмт хэрэг | Оруулсан: tulhuur | 2010.09.03 10:05
    Сүхбаатар дүүргийн нутагт өнгөрсөн лхагва гарагийн 02.40 цагт 19-25 насны гурван эмэгтэйг биеийг нь үнэлэхэд зуучлахыг завдсан тус дүүргийн харьяат 38 настай нэг эрэгтэйг цагдаагийнхан саатуулжээ.

    Энэ хүн өмнө нь 15 настай охины биеийг нь үнэлүүлсэн гэх хэрэгт 2007 онд дөрвөн жилийн ял сонссон М.Пүрэвбат ажээ.

    Тэрбээр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан хэр нь Сүхбаатар дүүргийн Соёлын төв өргөөний ойролцоо шөнийн цагаар охидыг биеэ үнэлэхэд нь зуучилсаар байгааг цагдаагийнхан илрүүлжээ.
     
    Хүний наймаачдын хэргийг шийдвэрлэлээ PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Гэмт хэрэг | Оруулсан: tulhuur | 2010.09.02 09:38
    Г.Ганзориг, Г.Батдэлгэр, Б.Бүрнээбаатар, Г.Чинзориг, Д.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хурлаар өнгөрсөн мягмар гарагт Нийслэлийн шүүхийн эрүүгийн танхимд хэлэлцлээ. Тэд 18-25 насны 10 охиныг хил дамнуулан худалдаалсан хэрэгт холбогдсон билээ.

    Давж заалдах шатны шүүх хурлаар хэргийг хэлэлцээд Г.Батдэлгэр, Г.Ганзориг, Г.Чинзориг нарт анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн бол Б.Бүрнээбаатар, Д.Сэлэнгэ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
     
    Тэтгэвэрт гарсан цагдаагийн ажилтан хүн амины хэрэгт сэжиглэгдэж байна PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Гэмт хэрэг | Оруулсан: tulhuur | 2010.08.31 10:39
    Энэ сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумд нэгэн эмэгтэй учир битүүлгээр нас барсан хэрэг гарчээ. Тус хэрэгт цагдаагийн газрын ажилтан сэжигтнээр татагдсан тухай мэдээлэл тархаад байгаа юм.

    Хэргийн талаар холбогдох зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар  замын цагдаад  ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан Ц.Эрдэнэбилэг гэгч хэрэг гарсан өдөр хохирогчтой хамт тэтгэвэрт гарсан баяраа тэмдэглэж явсан байна.
     
    Д.Сүрэнхорд анхан шатны шүүхээс долоон жилийн ял оноосноос гурван жил нь өршөөлийн хуульд хамрагдахаар боллоо PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Гэмт хэрэг | Оруулсан: tulhuur | 2010.08.31 10:38

    Дуулианы эзэн Д.Сүрэнхорын хэргийг шүүх хурал удаан хугацаанд хойшлогдсоны эцэст өнөөдөр боллоо.  Түүнийг Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа улсын мөнгийг завшсан хэмээн буруутгаж байгаа билээ.

    Сүхбаатар дүүргийн шүүхэд түүнд холбогдох хэргийг шүүн хэлэлцлээ. Түүнийг Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад болон хувь хүнд их хэмжээний буюу 91.3 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн эрүү үүсгээд байсан юм.

     
    Хүн худалдахыг завдсан Ц.Тогосмаа ял сонслоо PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Гэмт хэрэг | Оруулсан: tulhuur | 2010.08.31 10:38
    Өчигдөр 17-25 насны гурван охиныг БНХАУ-ын Хөх хот руу ресторанд зөөгчийн ажилд оруулна хэмээн хуурч, хил давуулахыг завдсан Ц.Тогосмаа, Д.Гантулга, А.Уранчимэг нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо.

    Энэ хэрэгт холбогдсон Ц.Тогосмаагийн ээж Д.Уранчимэг, хамаатных нь ах А.Гантулга нарт хэргийн бүрэлдэхүүн үүсээгүй гэж үзсэн юм. Тэднийг Ц.Тогосмааг хүн худалдахыг завдаж байсныг мэдээгүй гэх үндэслэлээр ийн цагаатгаж байгаа аж.

    Ц.Тогосмаад бусдын эмзэг байдлыг далимдуулан ашиг олох зорилгоор охидыг хуурч мэхлэн хил давуулан худалдахыг завдсан хэмээн анхан шатны шүүх 10 жил зургаан сарын хорих ял оноолоо.
     
    Эрүүгийн хэргийн сэжигтэн гаалийн байцаагч ажилдаа оржээ PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Гэмт хэрэг | Оруулсан: tulhuur | 2010.08.31 10:38
    Их хэмжээний цайруулсан самар болон хориглосон өөр бараа хилээр хууль бусаар гаргасан хэрэгт холбогдсон Шивээхүрэнгийн гаалийн ахлах байцаагч Ч.Болд ажилдаа оржээ. Түүнд холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдээгүй, эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцогдож байгаа бөгөөд хэргийг нь прокурорт шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Бидэнд олдсон мэдээллээр Нийслэлийн прокурорын газраас тэдний гаргасан эд зүйлийг нь худалдаж авсан хятад иргэдийг олж байцаах даалгавар мөрдөн байцаагчид өгч улмаар БНХАУ-ын талд хүсэлт тавьсан ч тус улсаас ямар нэгэн хариу ирээгүй аж.
     
    Адуугаа манаж байсан хүүг айлгаж, малыг нь хулгайлжээ PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Гэмт хэрэг | Оруулсан: tulhuur | 2010.08.25 16:07
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 хороонд амьдардаг 16 настай, эрэгтэй Ц-г энэ сарын 24-ний 00:30-01:00 цагийн хооронд Баян-Уул амралтын цагаан хаалганы зүүн урд орчимд үл таних хоёр хүн ирж, айлгаж сүрдүүлэн хөөж явуулаад адууг нь дээрэмдсэн байна. Сэжигтэн этгээдүүд бараан болон цагаан зүсмийн морь унаж явсан аж. Алдагдсан адуу нь зөв талын гуяндаа ширээтэй чандмана тамгатай хүрэн, алаг морь, шар хээр зүсийн морьд мөн зөв талын гуяндаа хуучин монгол тавын тоон тамгатай халиун гүү байжээ.
     
    Д.Сүрэнхор Нийслэлийн шүүхэд давж заалдана PDF форматаар харах эсвэл хадгалах Хэвлэх И-мэйл ээр хэн нэгэнд илгээх
    Мэдээ, Мэдээлэл - Гэмт хэрэг | Оруулсан: tulhuur | 2010.08.25 11:00
    Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох Эрүүгийн хуулийн 150.3-аар зүйлчилсэн хэргийн шүүх хурал өнгөрөгч даваа гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон юм. Түүнд жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн  шийдвэрийг түүний гэр бүлийнхэн болон өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандах болжээ.
     
    << Эхний < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараах > Сүүлийн >>

    Хуудас 1 :: Нийт хуудас 25
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай
    • Таны сурталчилгааны орон зай