| Бүтэн тахиа шарах |
|
|
|
| (1) |
| Мэдээ, Мэдээлэл - Ангилагдаагүй | Оруулсан: tulhuur | 2008.11.05 19:08 | |
Орц: 1 ширхэг Агмарко бүтэн тахиа 2 халбага хайлуулсан масло буюу маргарин Перец, давс Энэ нь хамгийн энгийн, олон амтлагч ордоггүй арга юм. Бэлтгэх: Бүтэн тахиаг гэсгээнэ. Шарах шүүгээг 190 градус болтол урьдчилан халаана. Тахианы доторыг цэвэрлэж, авна. Бүтэн тахиаг бүх талаас нь хайлуулсан маслоор бүрнэ. Ингээд дээрээс нь нунтаг давс, болон нунтаг хар перецеер хангалттай байхаар бүрнэ. Улаан перец мөн оруулж болно. Ингээд тахиаг шарах шүүгээний тавиур дээр тавьж 20 минут дээш харуулж, 20 минут доош харуулж шарна. Ингээд нэмж 20-30 минут буюу болох хүртэл шарна. Тахиагаа гаргахаас өмнө заавал болсон эсэхийг шалгах хэрэгтэй. Шалгахдаа үзүүртэй зүйлээр тахиа руу хатгахад түүхий шүүс гарахгүй болсон байдаг.
Цуглуулгад оруулах
Нийтэд түгээх
И-Мэйл болгон илгээх
Үзсэн: 1597 |












Орц: 