|
Мэдээний админ болохыг хүсэгчдэд |
|
|
|
|
Юуны өмнө манай сайтад админ болох хүсэлтэй байгаа танд баярлалаа. Түлхүүр.ком д админ болохын тулд та ямар чадвартай байх ёстой вэ?
- HTML ийн зохих мэдлэгтэй
- Photoshop эсвэл түүнтэй адил төстэй зургийн программ дээр эх бэлтгэх чадвартай
- Түлхүүр.ком-д тогтмол (заавал өдөр бүр байх албагүй) мэдээ нэмэх цаг зав, сонирхолтой
Мэдээнд тавигдах шаардлага:
- Мэдээний зураг
- "Мэдээ мэдээлэл" болон "Мэдлэг & Зөвлөгөө" цэс дахь мэдээ min 150x150, max 540x250, бусад мэдээ 540x250 харьцаатай зурагтай байна.
- Өгөгдсөн хэмжээнд тохирсон харицаатай (татаж сунгаагүй), өнгө үзэмж сайтай
- Ямар нэгэн тамгагүй (tulhuur.com ийн тамганаас гадна)
- Бусад интернет хуудсаас дуудагдаагүй, зөвхөн зураг байрлуулахад зориулсан хост эсвэл түлхүүр.ком ын серверт байрласан байна.
Жич. Түлхүүр.ком хуудсын арын дэвсгэр өнгө хэрэглэгчийн сонгосон дизайнаас шалтгаалж солигддог учир мэдээний зургийн дэвсгэр өнгө тунгалаг (transparent) байвал илүү тохиромжтой!
- Мэдээний утга
- Үнэн бодитой
- Үг үсэг, утгийн алдаагүй
- Xар ярианы эсвэл ёс бус үг хэллэг агуулаaгүй
- Xэт богино биш (мэдээний зураг 540х250 байгаа тохиолдолд мэдээний тайлбар хамгийн багадаа нэг бүтэн мөр), мэдээ их хэмжээний текст агуулсан тохиолдолд текстийг мэдээний зурагт тохируулан "цааш унших" аар таслах.
- Мэдээний татац (татац агуулаагүй мэдээнд хамаарахгүй)
- Архивлагдсан (*.zip, *.rar)
- Архив файлын нэр ойлгомжтой (жишээ: www.tulhuur.com_fileName.rar)
- Архив файл нууц үгээр хамгаалагдсан (нууц үг: www.tulhuur.com)
- Архив файл нэгээс илүү хавтас агуулаагүй (хавтаст татацаас гадна "tulhuur.com" ийн холбоос давхар байвал сайн)
- Татац 100 MB аас бага хэмжээтэй бол "rapidshare.com", "share.gogo.mn" болон өөрийн сонгосон нэмэлт 2 хост дээр байрлуулсан байх. Бид танд дараах хуудсуудыг санал болгож байна.
- 4shared.com
- uploaded.to
- mediafire.com
- Мэдээний тохиргоо
- Мэдээг зөв бүлэг, категорит ангилах
- Зөв түлхүүр үг оруулсан. Ижил түлхүүр үгтэй мэдээнүүд хоорондоо холбоотой мэдээ гэж холбогдохоос гадна түлхүүр үгнүүд сайтын хайлтын системд гол үүрэг гүйцэтгэнэ. жишээ нь: Гарчиг: "Номин талст - Татах хүч [цомог]" бол түлхүүр үг: "Номин талст, Татах хүч, nomin talst, tatah huch, tatakh khuch". Түлхүүр үг нь зөв оновчтой байх бөгөөд мэдээний бүлгийн болон категорын нэрийг агуулахгүй.
- Үүрэг & хариуцлага
- Сайтад нэмсэн мэдээнийхээ үнэн бодитой байдал болон бусад хариуцлагийг хүлээх.
- Мэдээнд бичигдсэн сэтгэгдэлд хариу өгөх, алдаа || bug ийг засах
- Түлхүүр.ком ын мэдээны шаблоныг өөрчлөхгүй байх. (админ эрх авсан гишүүд мэдээний шаблонь болон мэдээ хэрхэн оруулах талаар холбогдох заавар зөвлөмжийг хүлээн авна.)
- Сайтын нууц болон бусад дотоод асуудалтай холбоотой мэдээллийг чандлах.
 |